Бидний тухай

“Миксэл” ХХК нь 2014 онд Шингэн болон аэрозол бүтээгдэхүүн савлах үйлдвэр байгуулан дотоодын зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.
2017 оноос бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэн дэлхийн 80 гаруй улсад өөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг жилдээ 7.8 тэрбум ам.долларын борлуулалттай евро стандартыг хангасан өндөр чанартай гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “LIBY”, “SEALAND”, “VEWIN” брэндийн бүтээгдэхүүн, хойд Америкийн зах зээлд борлуулагддаг “BLUE-TOUCH”, “BLUE-KING”, “U-kiddy” брэндийн бүтээгдэхүүнүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр Монголын зах зээлд Номин, И-Март, Сансар, Миний дэлгүүр, Оргил, Эфэс зэрэг сүлжээ дэлгүүрүүд, Нарантуул, Барс, Хар хорин зэрэг жижиг том захууд, Жижиглэн худалдааны найман нэрийн дэлгүүрүүдээр дамжуулан 2500 гаруй цэгээр Улаанбаатар хотын хэрэглэгчдэд, орон нутагт 19  аймагт бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.
Мөн 2019 оноос  эхлэн Албан байгууллага болон Зочид буудал, Ресторануудад зориулан нэг цэгийн үйлчилгээ буюу тухайн тухайн байгууллагад шаардлагатай байгаа Ажлын хувцас, ХАБ-н хэрэгсэл, Эмнэлэг болон Рестораны тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний материал зэргийг нэг доороос нийлүүлэн ажиллаж байна.

Бидний эрхэм зорилго

Үргэлж илүү

“Миксэл” компани

  • Үргэлж илүү” Хэрэглэгчиддээ сэтгэл ханамж;

  • Үргэлж илүү” Харилцагчиддаа хамтран ажиллах санал ашиг олох боломж;

  • Үргэлж илүү” Ажиллагсаддаа ажлын байр ажиллах орчин;

  • Үргэлж илүү” Хөрөнгө оруулагчиддаа үр ашиг өгдөг байгууллагыг бий болгох эрхэм зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.

Манай компани Борлуулалтын алба, Маркетингийн алба, Санхүүгийн алба, Агуулах түгээлтийн алба гэсэн бүтэцтэй 30 гаруй ажилтан, албан хаагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.