Бидний тухай

“Миксэл” ХХК нь 2014 онд дотоодын зах зээлд шинэлэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Ахуйн цэвэрлэгээний шингэн болон аэрозол бүтээгдэхүүн савлах үйлдвэр” байгуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан.

01

Үргэлж илүү

Хэрэглэгчиддээ сэтгэл ханамж

02

Үргэлж илүү

Харилцагчиддаа хамтран ажиллах санал ашиг олох боломж.

03

Үргэлж илүү

Ажиллагсаддаа ажлын байр ажиллах орчин

03

Үргэлж илүү

Хөрөнгө оруулагчиддаа үр ашиг өгдөг байгууллагыг бий болгох эрхэм зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.

2017

2017 оноос Евро стандартын шаардлага хангасан чанартай гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч LIBY Group, OCEAN STAR, CHEERWIN, хойд Америкийн зах зээлд борлуулагддаг BLUE-TOUCH, BLUE-KING, U-kiddy компаниудын бүтээгдэхүүнийг албан ёсны онцгой эрхтэйгээр Монголын зах зээлд Номин, Сансар, Миний дэлгүүр, Оргил, Эфэс зэрэг сүлжээ дэлгүүрүүд, Нарантуул, Барс, Хархорин зэрэг жижиг том захууд, жижиглэн худалдааны найман нэрийн дэлгүүрээр дамжуулан 2500 гаруй цэгт, 19 аймагт бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

2019

Мөн 2019 оноос эхлэн албан байгууллага болон зочид буудал, ресторануудад зориулан нэг цэгийн үйлчилгээ буюу тухайн байгууллагад шаардлагатай байгаа ажлын хувцас, хөдөлмөрийн аюулгүй  ажиллагааны хамгаалах хэрэгсэл, эмнэлэг болон рестораны тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ахуйн хэрэглээний материал зэргийг нэг дороос нийлүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд 2019 оноос хойш төрийн болон төрийн бус том, жижиг аж ахуй нэгж байгууллагуудад тухайн байгууллагын онцлог хэрэгцээ шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа. Үүнээс дурдахад ХӨСҮТ, ЗӨСҮТ, Төрийн Тусгай Албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг, УБЗТ, Дорнод бүсийн эрчим хүчний систем, МУБИС, МУИС, Төрийн Банк, БЗДНЭ, Удирдлагын академи, Оргил рашаан сувилал, Интермед эмнэлэг, Гранд мед эмнэлэг, Сосмедика эмнэлэг, УБ Сонгдо эмнэлэг, Шангрила молл зэрэг томоохон байгууллагууд багтаж байна.

+2500

Цэг

8 жил

Туршлага

+10

Брэнд

4.98/5

Хэрэглэгчийн сэтгэл ханамж