- Цагаан хувцасны өнгө сэргээгч хувцсанд тогтсон толбыг өнгөгүйжүүлэх замаар хувцас хэрэглэлийн өнгийг сэргээнэ. Үүнийг зөвхөн цагаан хувцсанд хэрэглэнэ.
- Өнгөт хувцасны өнгө сэргээгч хүчилтөрөгчийн бөмбөлгөөр хувцсанд тогтсон толбыг арилгаж өнгийг сэргээнэ. Өнгөт хувцсанд хэрэглэнэ.
- Хувцсаа норгосны дараа цайруулагчийг хийнэ. 1.4 л усанд 28 мл хэмжээгээр хийнэ. Хувцсан дээр шууд дусааж хэрэглэж болохгүй. Торго, ноолуур, ноос, хиймэл даавуу, өнгөт материалд хэрэглэж болохгүй.
- Хүчиллэг цэвэрлэгч, өнгөтэй хувцас сэргээгч, хувцас ариутгагчтай хамт хэрэглэж болохгүй. Зэс, төмөр, хөнгөн цагаан, лакадсан гадаргуутай эдлэлд хэрэглэж болохгүй. Хуванцар, ган, керамик, шилэн гадаргуутай эдлэлд хэрэглэж болно.
- 3 жил хадгална. Хүүхдээс хол байлгана. Нүдэнд дусаасан тохиолдолд нүдээ нээлттэйгээр усаар сайтар зайлна. Уусан тохиолдолд 1 аяга ус ууж, эмчид хандана. Арьсан дээр дусаасан бол даруй 15 минутын турш усаар зайлна