Угаалгын нунтгаа зөв сонгох 5-н хүчин зүйл

Өнөө цагт бид олон төрлийн импортын бүтээгдэхүүнээс өөрт хэрэгцээтэйг сонгон авч хэрэглэж байгаа. Бид өөрсдийн арьс гоо сайхнаа хадгалж үлдэхийн тулд үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнд чамгүй мөнгө зарцуулдгийн адилаар үнэтэй авсан хувцас хэрэглэлээ удаан хугацаанд хадгалж үлдэхийн тулд угаалгын нунтгаа зөв сонгон хэрэглэх нь зүйтэй.

Өдөр тутмын хэрэгцээндээ хүмүүс янз бүрийн материалаар хийсэн хувцас өмсдөг ч тэдгээрийг хэрхэн яаж цэвэрлэж гамтай удаан байлгах нь биднээс 100% шалтгаална. Хувцсыг бүтээж буй даавуу нь байгалийн болон химийн гаралтай гэж хоёр хуваагддагаас үүдэн тэднийг хэрхэн яаж зөв арчлах нь гол юм. Жишээ нь торго нь маш эмзэг бүтэцтэй тул үүнийг хүйтэн усанд зөөлөн бүтэцтэй угаалгын нунтгаар угаавал утасны чанар нь алдагдахгүй байна. Хөвөн даавуу материалыг бид өдөр тутамдаа ихэвчлэн хэрэглэдэг төдийгүй угаалт маш сайн даадаг ч угаалгын нунтгаас хамаарч өнгө алдах утасны бат бөх чанар алдагдах мөн чийгтэй үед нь индүүдэхгүй бол үрчлээ үүсэх зэрэг сөрөг талтай.

Тэгвэл та бүхэнд нэгэн сонирхолтой тоо өгүүлэхэд манайд жилдээ 3,184,324 кг угаалгын нунтаг импортоор орж ирдгээс 65-70 орчим нэр төрлийн угаалгын нунтгийг дэлхийн 10 гаруй улсаас дотоодын зах зээлд нийлүүлдэг аж. Үүний 48,2 % нь БНХАУ-ын бүтээгдэхүүн бол 14.2% нь БНСУ, 12.5% нь ХБНГУ, бусад улс орнууд 25%-ийг тус тус эзэлдэг байна. Угаалга цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг Азидаа төдийгүй дэлхийн зах зээлд БНХАУ тэргүүлж байна. Эдгээрээс хамгийн сайн чанартайг нь хэрхэн сонгож хэрэглэх вэ?

1.Хөөсрөлтийн төвшин их биш:  Цөөхөн тооны хөөс нь угаах хугацааг багасгахаас гадна цаг хугацаа, хөдөлмөр, ус, хүчийг хэмнэдэг. Цилиндртэй угаалгын машин нь маш их хөөсөн гарц шаарддаг бол бага хөөсөрдөг угаалгын нунтаг нь халихаас зайлсхийх боломжтой юм.

2.Усанд амархан уусдаг чанар: Угаалгын нунтаг нь өтгөрүүлэгч агуулсан байдаг бөгөөд түүний агууламж нь зуурамтгай чанарт нөлөөлдөг. Зуурамтгай чанар бага байх тусам идэвхтэй хүчин зүйлийг хурдан задалж, ялгаруулдаг. Мөн хамгийн сайн угаалгын нунтаг хүйтэн усанд ч маш хурдан задарч чаддаг.

3.Цэвэрлэх чадвар: Хамгийн гол нь бохир толбо, тос, хөлсний толбо, эвгүй үнэрийг хурдан хугацаанд арилгаж шинэ мэт хувцас өмсөх нь бидний зорилго. Тиймээс өндөр технологиор хийсэн бүтээгдэхүүн сонгох.

4.Хүний биед харшил үзүүлэхгүй: Угаалгын нунтгийн гол найрлагад байгалийн гаралтай түүхий эд орсон, хүний биед харшил үзүүлэхгүй, байгаль орчинд ээлтэй байх ёстой. 

5.Хувцасны өнгийг сэргээх: Угаалгын нунтаг хувцас эд хэрэглэлийг угааж цэвэрлэхээс гадна зөөлрүүлэх, өнгийг хамгаалах, шинэ юм шиг байлгах. Үүний үр дүнд та өнгө алдах талаар санаа зовох хэрэггүй болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.